Жил бүрийн 11-р сарын 1, 2-ны өдрүүдэд Латин Америкийн орнуудын оршин суугчид Үхэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Нөгөө ертөнцөд одсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг энэ өдрийг Мексик, Бразил, Гватемал, Гондурас, Эл Сальвадор зэрэг орнуудад тэмдэглэдэг ажээ. Үхэгсдийн өдрийг тэмдэглэгчид багт наадмын хувцас өмсөж, нүүрээ гавлын ясны дүр үүсгэн буддаг байна. Нөгөө талаар энэ баяр нь уйтгар гунигийн өдөр бөгөөд бүх хүмүүс өөрсдийн бурхан болсон дотны хүмүүсээ дурсан санагалздаг аж. Хэдий тийм боловч амьдрал гэдэг ямар үнэ цэнэтэйг ойлгож ухаарах нь энэ баярын гэгээтэй тал юм байна.
Үхэгсдийн өдрөөр хүмүүсийн нас барсан хүмүүсийнхээ булшийг эргэж, залбирал үйлддэхээс гадна нас барсан хүмүүстээ зориулж тахилын ширээ засан дээр нь тухайн хүний дуртай хоол хүнс, амттан, уух юмс, гавлын яс хэлбэртэй ёотон болон хилэн хумс цэцэг тавьдаг байна. Түүнчлэн нас барсан хүнийхээ булшийг тусгайлан бэлтгэсэн бэлэг сэлтээр гоёхдоо үхэгсдийн сүнсийг татдаг гэх улбар шар өнгийн хилэн хумс цэцэг ашигладаг гэнэ. Мексикийн Үхэгсдийн өдрийн зарим зүйлс нь Халловены баярын уламжлал заншилтай төстэйн нэг жишээ нь хулуу ашигладаг явдал юм.
Зочин1
2015/12/02 at 04:54
Сэтгэгдэл ‘a’ halloween ch mun uhegsdiin sharilyg ergeh shashny bayar, adil uum bna!!!!