Хүний аминд хүрч чадах 10 тасалгааны ургамал

3

Тасалгааны цэцэг агаарыг цэвэршүүлж, үзэсгэлэнтэй байдлаараа биднийг баярлуулдаг. Гэвч тэд бүгд адил үүрэг гүйцэтгэдэггүй. Дэлхий дээр хүн болон гэрийн тэжээвэр амьтдыг ч алж чадах ургамал олон бий.

Дараах 10 ургамлыг тасалгаандаа байлгах хэрэггүй гэж зөвлөе.

1. Сансевиерия

Энэ ургамал агаарыг маш сайн цэвэршүүлдэг, гэвч түүнийг хүүхдээс хол байлгах нь зүйтэй. Учир нь энэ ургамал хоолой өвдөх, шүлс ялгаралт ихсэх, дотор муухайрах шинж тэмдгүүдийн гол шалтгаан болдог аж.

Хүн алж чадах 10 тасалгааны ургамал 1

2. Барын чих

Энэхүү цэцэгний нахиаг идсэн хүн, амьтны аль алиных нь гэдэс өвдөж, гүйлгэж, амьсгаа давчдах болно. Тэр ч бүү хэл энэ ургамал хүнийг комд оруулж чадна. Гэртээ байлгахгүй байсан нь дээр шүү.

Хүн алж чадах 10 тасалгааны ургамал 2

3. Алоэ вера

Энэ гайхамшигтэй ургамал маш олон ашиг тустай байдаг: түлэгдсэн арьс, шалбаралт болон бусад арьсны гэмтлийг анагаана. Гэвч үүнийг дотуур хэрэглэж болохгүй, учир нь алоэ ходоод гэдсийг цочроодог. Нэмж хэлэхэд алоэ вера нь амьтанд эсрэг заалттай байдаг.

Хүн алж чадах 10 тасалгааны ургамал 3

4. Нарцисс

Нарцисс – яриангүй үзэсгэлэнтэй цэцэг, гэвч үүнийхээ хажуугаар маш хортой. Энэ цэцэг нь дотор муухайрах, гүйлгэх, цусны даралт ихсэх гол шалтгаан болдог. Хэрэв булцууг нь идвэл үхэлд хүргэж болно.

Хүн алж чадах 10 тасалгааны ургамал 4

5. Цахилдаг

Энэ цэцэг хүүхэд болон насанд хүрэгчдэд аюултай. Энэхүү цэцэг дотор муухайрах, бөөлжих, огцом халууруулах зэрэг үйлдэл үзүүлнэ.

Хүн алж чадах 10 тасалгааны ургамал 10

6. Хэлгий цэцэг

Эдгээр цэцэг нь нарцисс шиг бөөлжих болон гүйлгэлтийн шалтгаан болдог. Үүнээс гадна тэд гэрийн тэжээвэр амьтдын үхлийн гол шалтгаан болдог ажээ.

Хүн алж чадах 10 тасалгааны ургамал 5

7. Диффенбахия

Энэхүү алдартай ургамлаас болж хоолой өвддөг гэдгийг эзэд нь хамгийн сайн мэдэх биз ээ. Диффенбахийн шүүсийг хүүхэд эсвэл тэжээвэр амьтан уух төдийд л тэднийг алах болно!

Хүн алж чадах 10 тасалгааны ургамал 6

8. Олеандр

Маш хортой цэцэг. Түүний жижигхэн навчийг идсэн тэжээвэр амьтан тэр доороо үхдэг. Харин насанд хүрсэн хүмүүсд сульдах, толгой эргэх, хэм алдагдах, булчин чичрэх шалтгааныг үүсгэнэ.

Хүн алж чадах 10 тасалгааны ургамал 7

9. Спатифиллюм

Энэ ургамал ихэвчлэн харшлын урвал өрнүүлдэг ба хэрэв биед орсон тохиолдолд үхлийн шалтгаан болно. Зарим тохиолдолд спатифиллюм нь уруул, ам, хэл хавдах шалтгаан болдог аж.

Хүн алж чадах 10 тасалгааны ургамал 8

10. Англи мөлхөө цэцэг

Энэхүү ургамал нь амьтан, хүнд ялгаагүй хортой. Амьсгалын дутагдал, таталт, бөөлжих шалтгаан болдог. Харин онцгой тохиолдолд саажилт болон комд оруулна.

Хэрэв та тасалгааны цэцэг сонгон ургуулах гэж байгаа бол сонголтоо болгоомжтой хийгээрэй, учир нь тэд агаарыг цэвэршүүлээд зогсохгүй хүний амь насанд халтай байдаг байх нь. Уг чухал мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай!

Хүн алж чадах 10 тасалгааны ургамал 9

163
ГайхмаарГайхмаар
35
ХарамсалтайХарамсалтай
22
ТэнэглэлТэнэглэл
17
ГоёГоё
16
БурууБуруу
11
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
11
Ха ХаХа Ха
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. Oyun Nana

    Oyun Nana

    2015/11/07 at 17:37

    Nasa sudalgaanii tuvoos agaar hamgiin sain tsevershuuldeg gej zarlasan tsetseguud ihenhi ni baina daa haanahiin medeenii orchuulga ve?

  2. Пунцаг

    2015/11/07 at 19:56

    Nasa sudalgaanii tuvoos gargasan medeelliinhee linkiig huvaaltsaach?

  3. Зочин

    2015/11/07 at 20:23

    Eh zurvaljaa taviad ogooch boloh uu unen hudliin medmeer bna

  4. ЗОРИГ

    2015/11/07 at 20:27

    Сэтгэгдэл * худлаа мэдээлэл оруулж хүмүүсийн оюун ухаанаар тоглохоо болио ч манай гэрт энэ цэцэгнүүд бүгд байдаг 20 жил болж байна гэтэл та нарын оруулсан энэхүү шинж тэмдгүүд хэзээч илэрч байгаагүй .

  5. Зочин

    2015/11/07 at 21:46

    Hudal ym bichjee. jinhene hortoi tsetsgvvd end alga bn.

  6. Б. Болороо

    Б. Болороо

    2015/11/07 at 22:23

    Enhzul Boldbaatar

  7. Зочин

    2015/11/08 at 00:00

    shaagaad bai aloe g chin ideel zgr l bdishde

  8. Davkharbayar Dorjbat

    Davkharbayar Dorjbat

    2015/11/08 at 01:20

    Мэдмээр юм бн шүү

  9. Зочин

    2015/11/08 at 02:46

    Zuun nast er n ymar ach holbogdoltoi ve gedgiig tuunii goosaihand ymar uilchilgee uzuuldegiig humuus neleen sain medne .Gevch sorog taliig n medehgui yum bna.Ene talaar medeellee huvaaltsana u?

  10. Зочин

    2015/11/08 at 08:56

    Сэтгэгдэл *ёстой санал нийлэхгүй мэдээлэл байна. Навчийг идвэл, шүүсийг уувал, хүний биед орвол… гэх шиг идэж уух гэж цэцэг тарьдаг юмуу. Алоэ хүний биед сайн, өчнөөн удаан идээд идээд үхээгүй хор нөлөө мэдэгдээгүй

  11. Зочин sons.medej ab.tatgalz.

    2015/11/08 at 10:35

    *

  12. Зочин123

    2015/11/08 at 11:44

    Сэтгэгдэл *юмыг яаж мэдэхэв гэж болгоомжлуулсан мэдээлэл байна. бага насны хүүхэд хазаж зажилж болох шү дэ. миний хувь Диффенбахия-г үрэслүүлэхээр хөндлөх огтлоход сүү шиг цагаан шүүс гарахаар нь саваагүйтээд хэлэндаа хүргэж үзсэн. 3-4 цаг мэдээ алдуулсан мэт болчихсон. түүнээс хойш хаширсан. манайхан болгоомжил гэхээр тоохгүй мөртлөө ямар нэг зүйл болоод өнгөрөхөөр ингэчлээ тэгчлээ гэж ярих дуртай хүмүүс. Болгоомж хэнд ч илүүдэхгүй

  13. орхон Зочин

    2015/11/08 at 11:46

    эх сурвалжаа оруулна уу

  14. Зочин

    2015/11/08 at 19:04

    Сэтгэгдэл *

  15. Зочин

    2015/11/09 at 10:49

    Haluun orond bugd l gadaa urgaj bdagiin , hortoi geed hurwel garaa ugaa idej bllohgui ene ter gej sanuulaj bsn shuu !! Medeej hun idehgui sh dee , nohii huuhed ene terees hol bsilga gej heldeg shuu !!!

  16. aЗочин

    2015/11/09 at 13:36

    Сэтгэгдэл *medhed iluudehgui shuu bolgoomjtoi baihad buruudahgui

  17. Зочинд

    2015/11/10 at 08:51

    Сэтгэгдэл *хаанаас энэ мэдээг авсан аа хэлчих

  18. Зочин

    2015/11/11 at 21:49

    Сэтгэгдэл *агаар цэвэршүүлдэг төдийгү ална ч гэх шиг. Шал худлаа

  19. Зeочин

    2015/11/13 at 12:55

    Стгэгдэл *eh survaljaa bicheechee,,,,, xumuusiig toorogduulex shaardlagagui baimaar yuma….

  20. цэцэгчин

    2016/05/09 at 06:27

    Худал мэдээ, мухар хар сүсэгтнүүд л дагах байх

  21. zochin

    2016/11/25 at 11:12

    gadaadiin eruul mendiin saitaas unshij bsiin bna bolgoomjilhod buruudah yun harin aloe yadag yum bol shuud uuj hergeleed bgaa sh dee zugiin baltai hamt hergelheer hodood gedsend sain gd bsan

  22. zochin

    2016/11/25 at 12:40

    mongol nereer ni tsetsegee orchuulj tavisan bol iluu oilgomjtoi boloh bailaa

  23. Зочин

    2017/11/01 at 20:27

    Idehgui l baih heregtei… Edgeer tsetsegsiig hvn iddeg bishdee!… Agaar saihan tsewershvvldeg mundag tsetsegnvvd l bna. Mash sonin medee bna, uursdoo zohioson umaa oruulsan um bh daa

  24. hulan

    2018/03/13 at 16:26

    bi lav hodood joohon uvduud ehleheer aloeg chi busalsan usand devteegeed joohon zugiin bal nemeed uudag shdee.a bas ter numurgun tsetseg chin mash sain energetei tsetseg za olon jil manaid baisaar bna bi lav ene 2 tsetsegnii 2land ni mash ih hairtai.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *