Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал

3

Тэгшхэн нуруутай байх зөвхөн сайхан харагдаад зогсохгүй эрүүл өвчингүй нуруутай байхын үндэс суурь юм. Онцын бөгтөр биш ч гэсэн таны нуруу маш их ачаалал үүрч явдаг тул суллаж амрааж байх шаардлагатай болдог. Бид өдөржингөө нэг байрлалд буюу суугаа байрлалд байдаг шүү дээ.
Эдгээр цогц дасгалуудыг тогтмол хийснээр таны нурууны булчинг суллан амрааж, нурууны цусан хангамж нэмэгдэн илүү эрүүл болно.

1. Халаалт

Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал 1

– Дээш харж хэвтээд гараа дээш дэлгэнэ.
– Хөлөө нугалж цээж рүүгээ татаарай.
– Эхний байрлалд шилжинэ.
– Дасгалыг хэд хэдэн удаа давтан хийнэ.

2. Нурууны булчингийн сунгалт

Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал 2

– Гараа өвдөгнийхөө доор тавьж хөлөө нугалан цээж рүүгээ татаарай.
– Толгойгоо бөхийлгөж өвдгөндөө хүрэхийг хичээнэ.
– Энэ байрлалд 20-30 секунд байна.

3. Зөрүүлэх

Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал 4

– Баруун хөлийн тавхайг зүүн хөлийн өвдгөн дээр байрлуулна.
– Баруун хөлийн өвдгийг зүүн тийш нугалж, харин толгойг баруун тийш харуулна. Гарын алга шаланд хүрсэн байна.
– Энэ дасгалыг баруун, зүүн хөлөөр ээлжлэн хийнэ.

4. Муурын бөхийлт

Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал 3

– Дөрөв хөллөнө. Алгаа мөрний хэмжээтэй мөрний эгц дор байрлуулна.
– Нуруугаа хотойлгож дараа нь бөгтийлгөнө. Хөдөлгөөнийг бэлхүүснээс эхлэн дээш хийнэ.
– Дасгалыг 10 удаа давтана.

5. Нурууны сунгалт

Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал 5

– Дээшээ харж хэвтээд зүүн хөлийн тавхайг баруун гуян дээр байрлуулна.
– Зүүн өвдөг гадагш байрлалд барьж баруун гуяыг өөр лүүгээ татаарай.
– Баруун, зүүн хөлөөрөө ээлжлэн хийнэ.

6. Сонгодог дасгал

Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал 6

– Цээжээ өвдөг рүүгээ аажим өргөнө.
– Гараа биеийн дагуу байрлуулсан байна.
– Толгойгоо багахан өргөөрэй.

7. Мөрний дасгал

Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал 7

– Зүүн хөлийг баруун хөлийн өвдөг дээр байрлуулна.
– Баруун мөрөө зүүн өвдөг рүү өргөөрэй.
– Дараагийн хөдөлгөөн эсрэгээрээ хийгдэнэ: баруун хөл зүүн өвдөг дээр, зүүн мөрийг баруун өвдөг рүү өргөнө.

8. Хажуугийн байрлалтай дасгал

Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал 8

– Зүүн тохойгоороо газар тулж хажуугийн байрлалаас өвдгөөрөө хөлөө нугална.
– Баруун гараа таазан дээр байрлуулж дээш өргөөрэй.
– Дасгалыг 10 удаа давтан хийнэ.

9. Хуйлсан дэртэй дасгал

Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал 9

– Өвдөг дээрээ суугаад хуйлсан дэрээ гэдсэндээ байрлуулна.
– Гараараа нуруугаа үүрсэн байна.
– Толгойгоороо газар хүрнэ, гэхдээ өгзгөө өлмийнөөсөө салгаж болохгүй.

10. Гэдэсний дасгал

Тэгшхэн нуруутай болгох 10 дасгал 10

– Нэгэн зэрэг гэдэс, өгзөгний булчинг чангална.
– Гараа урагш сунган аажим дээш өргөх бөгөөд өлмийг аль болох арагш сунгана.
– Энэ байрлалд 20-30 секунд байна.

 

21
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/06 at 09:22

    Сэтгэгдэл *bayrlalaa

  2. Зочин

    2015/11/07 at 09:06

    On Wed Jan the

  3. Зочин

    2015/11/07 at 23:28

    Сэтгэгдэл *engiin mortloo heregtei dasgaluud bna bayarlalaa

  4. Зочин

    2015/11/14 at 17:22

    Сэтгэгдэл * бид нарт хэрэгтэй мэдээлэл өгдөгт маш их баярлалаа .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *