Олон нийтийн эсэргүүцлийг аюулгүй болгох 6 төхөөрөмж

0

Ард түмэн дургүйцлээ илэрхийлэхэд цагдаагийн хүчнийхэн олон янзын, зарим тохиолдолд хэтэрхий ширүүн арга хэрэглэн тэднийг зогсоодог. Харин ийм нөхцөл байдалд өөрийгөө хамгаалахын тулд иргэд ч шинэ аргуудыг бодож олжээ.

Олон нийтийн эсэргүүцлийг аюулгүй болгох 6 төхөөрөмж 1

Урьд нь нисгэгчгүй онгоцыг эсэргүүцэгчдийг намжаахын тулд хэрэглэхийг хориглодог байжээ. Гэхдээ тэр цаг үе аль эрт өнгөрч өнөөдөр Энэтхэг болон Хойд Дакотагийн удирдлага нисгэгчгүй онгоцыг чөлөөтэй хэрэглэх хуулийг баталжээ. Тэрхүү онгоц нь босогчидтой нулимс асгаруулагч болон цахилгаан шокероор тэмцдэг байна.

Олон нийтийн эсэргүүцлийг аюулгүй болгох 6 төхөөрөмж 1

Олон нийтийн цахим хэрэгслүүд хүмүүст хурдан бөгөөд идэвхитэй харьцах бололцоог олгож байгаа ч нэг зорилгын доор хөдөлж байгаа эсэргүүцэгчдийн холбоог таслах нь бүхнийг гартаа байлгадаг эрх мэдэлтнүүдэд хялбар арга юм.

Хүнд нөхцөлд орсон хүмүүс мэдээж түүнээсээ гарах аргыг заавал олдог. 2013 онд Тайванд болсон оюутнуудын бослогын дараа 2 залуу зохион бүтээгч тус байдлыг тэнцвэржүүлэхээр шийджээ. Ингээд тэд туршилтын 6 загвар бүхий төхөөрөмжүүдийг Blackslash хөтөлбөрийн нэрийн доор бүтээсэн байна.

Олон нийтийн эсэргүүцлийг аюулгүй болгох 6 төхөөрөмж 2

Педро Оливер болон Хуэди Чэн нар хэлэхдээ “Активистуудын ирээдүй улам л бүрхэг харагдаж байгаа энэ үед олон нийтийн цуглаан, эсэргүүцлийн жагсаалыг хэрхэн аюулгүй мөн идэвхитэй болгох вэ гэдэг талаар бид сайтар бодож үзсэн.” гэжээ.

Олон нийтийн эсэргүүцлийг аюулгүй болгох 6 төхөөрөмж 3

Бүрэн ажиллагаатай загваруудыг The Open Hardware хурлын үеэр танилцуулсан ба тун харамсмаар сэтгэгдэл төрүүлжээ. Бүтээлүүдээ бодит болгохын тулд зохион бүтээгчид маань олон эсэргүүцэгчдээс (Мэдээллийг Хонг-Конгод болсон “Occupy Central” болон Иранд болсон “Ногоон хөдөлгөөн” зэрэг хөдөлгөөнүүдийн гишүүдээс авсан) мэдээлэл тодруулж, их хэмжээний судалгаа хийжээ. Зохион бүтээгчдийн нэг Оливер Бразилд өсч том болсон тул цагдаа нарын шаардлагагүй хүч хэрэглэж буйг өөрийн нүдээр үзжээ.

Тэдний бүтээлүүдийн нэг нь “ухаалаг бандана” юм. Энэ нь компютерээр гаргаж авсан зурагтай бандана юм. Тус банданагийн QR кодчиллын аргаар бүтсэн зургийн цаана байгаа мэдээллийг олж уншихын тулд тусгай апп хэрэгтэй ба хэд хэдэн баталгаажуулалтын шалгалтын дараа л тухайн хэрэглэгчид нууц захиа нээгддэг байна.

Олон нийтийн эсэргүүцлийг аюулгүй болгох 6 төхөөрөмж 4

Дараагийн бүтээл бол түгшүүрийн товч юм. Уг товчыг аюултай нөхцөлд орсон тохиолдолд дарах ба 10 барилгын цаана хүртэл ижил товчтой хүмүүст мэдэгдэх юм. Хамгийн гайхалтай нь тус товч нь утасны сүлжээгүй газар хүртэл ажиллах аж.

Олон нийтийн эсэргүүцлийг аюулгүй болгох 6 төхөөрөмж 5

Тэдний бүтээлүүдийн дунд мөн хувь хүнд зориулсан мэдээлэл хадгалах хатуу диск, интернэтгүй үед ашиглах рүүтэр, онцгой пиктограмм хэлбэрийн дүрс гаргагч мөн утаснаас мэдээлэл хураахад саад бологч зэрэг төхөөрөмжүүд бий.

Гэхдээ энэхүү бүтээлүүдийг зөвхөн Нью-Йоркт туршиж үзсэн бөгөөд ашиглаж болох газар болон аргуудын тоо хязгаартай юм. 3-аас бусад төхөөрөмжүүд нь интернэтгүй газар ашиглагдах зориулалттай байна.

Олон нийтийн эсэргүүцлийг аюулгүй болгох 6 төхөөрөмж 6

Зохион бүтээгч Чэний хэлж байгаагаар тус төхөөрөмжүүд нь ухаалаг утас хэрэглэдэггүй газруудад илүү тохиромжтой боловч мөн их хотод ч хэрэглэж болох юм. Гол зорилго нь ямар ч нөхцөлд хэрэглэхэд хялбар байхаар хийгдэх ёстой учир дэлхийн өнцөг бүрт судалгаа хийж мэдээлэл цуглуулсан байна.

 

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/18 at 08:09

    Шал уйтгартай мэдээ байна

  2. naten peirc

    2015/10/18 at 10:19

    Yuch oilogsongui

  3. Зочин

    2015/10/18 at 11:22

    medee n haichiv ? xaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *