Жинхэнэ биш мэт жинхэнэ зурагнууд

0

Жинхэнэ биш мэт жинхэнэ зурагнууд


Техник технологи асар хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед бидэнд заримдаа бодит болон хийсвэр зүйлийг ялгаж танихгүй байх үе тохиодог болсон. Ялангуяа хотын амьдралд дурлаж, компьютерын дэлгэцнээс холдохоо больсон маш олон хүмүүс байгаль Дэлхий бодит амьдрал дээр ямар үзэсгэлэн төгөлдөр байдгийг мэддэггүй бөгөөд зөвхөн фотошопын засвар хийсэн гэрэл зурагнаас харж, түүнийг хийсвэр, бодит бус зүйл гэж боддог. Бодит байдал дээр амьд байгаль зураг мэт үзэсгэлэнтэй байдгийг олж харсан гэрэл зурагчдын бүтээлүүдээс та бүхэнд хүргэж байна.

Энд онцлон дурдахад эдгээр зургуудад нэг ч засвар, өөрчлөлт, сайжруулалт, график хийгдээгүй. Жинхэнэ бодит байдлын жинхэнэ дүр зураг. Байгаль эх ямар гайхамшигтай, ямар үзэсгэлэн төгөлдөр, ямар ер бусын байдгийг, техник технологи заримдаа биднийг бодит амьдралаас тасалдгийг, амьдралд маш олон гайхамшигтай зүйлс байдгийг дараах зургуудаас мэдрэх боломжтой юм.

1. Салар де Уюуни /Salar de Uyuni/ хэмээх Боливын баруун өмнөд хэсэгт байдаг давст хөндий нь Дэлхийн хамгийн том давст хөндий юм. Эрт галавын нууруудын хувьслын үрээр бий болсон энэ хөндий борооны улиралд усаар хучигдан асар том байгалийн толь болон хувирдаг. Бид урьд нь энэ нуурын талаарх фото мэдээллүүдийг хүргэж байсан ба та бүхэн энд, энд дарж үзэх боломжтой.

2. Хятадын Гансү мужийн геологийн парк дахь ер бусын үзэсгэлэнтэй өнгө бүхий хадан тогтоц

3. Колумбиа сансрын шаттл хөдөлгүүр

4. Туркменистаны Ахал муж дахь энэ газрыг Тамын хаалга гэж нэрлэдэг. Энэ мужийг хийн нөөцөөр хангадаг энэ газар 1971 онд нээгджээ.

5. Энэтхэгийн Абханери тосгоны ойролцоо орших Чанд Баори нэртэй энэ алдартай шатат цооног шинэ эриний 800 онд баригджээ. 3500 нарийхан шаттай, 13 давхар энэ шатат цооног газрын гүн рүү 30 метр сунасан байдалтай аж. Энэтхэгийн хамгийн гүн шатат хонгил болох энэ газарт The Fall, The Dark Knight Rises кинонуудын зураг авалт хийгдсэн байна.

6. Сенегал улсын умардад орших Ретба нуур нь ягаан уст нуур хэмээн нэрлэгддэг бөгөөд нуурын усан дахь нэг зүйлийг замаг нь улаан будаг ялгаруулдаг нь нарны гэрэлд өвөрмөц ягаан өнгийг бий болгодог учир нуурын ус ягаан өнгөтэй харагддаг байна.

7. Хятадын ачаа тээврийн Шинё Савако хөлөг онгоцыг уяж тогтоохоор оролдож байгаа энэ зургийг 2008 оны 4-р сарын 13-нд загасчлалын Луронгю 2177 завьтай мөргөлдөхийн өмнөхөн авсан ба энэхүү мөргөлдөөний үеэр 18 хүний хоёрхон хүн нь амьд үлдсэн юм. Мөргөлдөөний шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.

8. Тэмээний өргөс нэртэй моддын ард харагдах гайхалтай орчин бүрдэхэд өглөөний нар элсэн манхнуудыг гэрэлтүүлэх нь нөлөөлжээ.

9. Дэлхийн хамгийн том агуй болох Хан Сон Дунг агуй нь Вьетнам улсад байрладаг ба 5 километр гаруй урт, 200 метр өндөр, 150 метр өргөнтэй юм.

10. Айова байлдааны хөлөг онгоц гал нээж байгаа байдал

11. Төв Европт орших түүхэн газар нутаг Моравиа дахь ногоон талбай

12. Рорайма уул. Бараг 2 тэрбум орчим жилийн настай, Дэлхий дээрх хамгийн эртний газарзүйн тогтоцын нэг Рорайма уул нь тал талаасаа 400 метр өндөр хадан цохиогоор хүрээлэгдсэн, 31 километр талбай бүхий уул бөгөөд Венесуэл, Бразил, Гаяна гэсэн гурван улсын хил дээр оршдог байна.

13. 2010,2,9. Индевор сансрын шаттл хөдөлгүүр шөнийн цагаар хөөрч байгаа байдал

14. Украйны Клевен дэх Хайрын хонгил

15. АНУ-ын Калифорни мужийн Йосемити цэцэрлэгт хүрээлэн дэх хадан цохио руу авирагчдын жирийн нэгэн өдөр

2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. deidara

    2013/03/27 at 20:31

    paayayaya

  2. amaraab

    2013/03/27 at 21:37

    sxan zuragnuud

  3. andor

    2013/03/27 at 22:52

    xaxa :o

  4. shiji_batuka

    2013/03/27 at 22:54

    like

  5. Зочин

    2013/03/27 at 23:26

    ondroos aidag humuus suuliin zurgiig uzeed hereggui bhdaa hi hi

  6. McTavish

    2013/03/28 at 01:39

    гайхамшигтай… awesome

  7. Зочин

    2013/03/28 at 12:51

    nice

  8. labyrinth

    2013/03/28 at 16:21

    tiim ondort yaj taivan baij chadaj bnaaaaaaaaa

  9. Зочин

    2013/03/28 at 18:58

    baigali delhii vneheer l gaihamshigtai

  10. Зочин

    2013/03/28 at 22:27

    ene ch taivandaa bish zuerl zurag avaltiin uerl tur hugatsaand ingej bgo bhoo teghees bish ingeh ni ch haishaan

  11. Зочин

    2013/03/29 at 00:19

    haha chi meddegui yumu uulchid ingej ayaldagshdee maihan ch baidag tende 2 3 honog ch honodog

  12. jerry-man

    2013/03/29 at 15:40

    хммммммммммммммм

  13. Зочин

    2013/03/30 at 03:27

    байлдааны хөлөг онгоц нь battleship киног санагдуулаад байх юм. тэгээд *** админ нь зөвхөн фотошопоор зураг янзалдаг гэсэн тэнэг бодолтой.

  14. Зочин

    2013/03/30 at 20:42

    uneheer gaihaltai zarim ni photoshop shg l haragdaj bn anduuraad bn uu eswel

  15. Зочин

    2013/04/09 at 15:43

    гоё юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *