Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж

1

Таныг яг одоо дэлхийн сонирхолтой улс орнуудаар аялуулах гэж байна: 8000 метрийн өндөрт, далай тэнгисийн гүнд, дэлхийн хориотой бүс … Цаг хугацааны машинд сууж вэб камерын тусламжтайгаар хэдэн зуун жилийн өмнөх үе рүү аялж эсвэл ирээдүйгээ ч харж болно. Та аялалд бэлэн үү? Тэгвэл очихыг хүссэн газрынхаа нэр дээр дараарай.

1. НАСА (АНУ)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 1

Вэб-камер таныг НАСА-гийн бүхий л газраар аялуулах болно: нисэх зурвас, сансрын хөлөг болон  шаттлын хөдөлгүүр хэрхэн угсарч байгааг, саран дээр газардсан “Апполон 14”–ийн сансрын музейг ч бас үзэж сонирхоорой.

2. Колизей (Итали)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 2

Нэгэн зэрэг 3000 гладиатор тулалдаж байсан Эртний Ромын стадионоор зугаалах боломж танд нээгдлээ. 1900 жилийн түүхтэй энэхүү колизейг үзэх хүсэлтэй жуулчдын тоо одоог хүртэл буурахгүй байгаа юм.

3. Версалын ордон (Франц)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 3

Версалын ордон – Францын хаад хэрхэн амьдарч байсны тод жишээ болсон газар юм. Агуу том ордныг Петр I үзээд нутагтаа Петегрофд алдарт ансамблийг барих санааг төрүүлжээ. Вэб-камерын тусламжтайгаар та ордны өрөөгөөр хэсч, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж болно. Ордонд 3600 гаруй үйлчлэгч, зарц амьдардаг байжээ.

4. Таж-Махал (Энэтхэг)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 4

Таж-Махал бол Шах-Жахана өөрийн хайрын илэрхийлэл болгож гэргий Мумтаз-Махалд зориулж барьсан ордон юм. Ордны цэцгэн хээн угалзан чимэглэл, ордны ханыг чимэглэсэн нарийхан араб зангилааг хүртэл вэб-камераар үзэж болно.

4. Галапагосс арал  (Эквадор)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 5

Байгалиар аялах мэт сэтгэгдэл төрүүлнэ: далайн гүн цэнхэр усанд шумбан далайн хав, аварга том яст мэлхий, өнгө өнгийн гайхалтай шувуудыг хажуугаас нь харах болно.

6. Google-ийн төв оффис (АНУ)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 15

Google өөрийнхөө виртуал хаалгыг нээлээ – ариун газарт тооцогдох мэдээлэл боловсруулах төв. Интернэт гэх зүйл хаана байгааг та эндээс л харах болно.

7. Цагаан ордон (АНУ)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 6

Вэб-камер таныг АНУ-ын Ерөнхийлөгчийн ордноор зугаалахыг урьж байна. Улаан хивсээр алхан Америкийн ерөнхийлөгч ямар газар ажлаа хийж байгааг сонирхоорой.

8. Косой переулок / Муруй гудамж

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 13

Google-ийн илбэчингүүд “Харри Поттер” киноны Муруй гудамжаар таныг аялуулах болно. Яг киноны зураг авалтад оролцож байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно гэдэгт найдаарай.

9. Emirates A380

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 7

Google Street View дээр хамгийн анхлан гарсан онгоц юм. Энэ онгоцоор дэлхийн хамгийн том баячууд үйлчлүүлнэ. Камераа асаахад л та үйлчлүүлнэ.

10. Эверестийн үндсэн лагер  (Хятад—Балба)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 8

Олон үг ярилгүй зүгээр л нүдээр үзэх гайхамшигт газруудын нэг. Уулын сэнгэнэсэн агаараар цээж дүүрэх шиг болох юм.

11. Уилсон арал  (Австрали)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 14

Их хаалт шүрэн арал өөрийн ургамал, амьтны аймгаараа зэрлэг ойтой адил. Яг одоо шумбаж болно шүү.

12. ЦЕРН (Швейцар)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 9

ЦЕРН  (Цөмийн Судалгааны Европын байгууллага) – физикийн хамгийн том лаборатори. Камерын тусламжтайгаар төвийн дуртай өрөөгөөрөө аялж болох бөгөөд өөрийн нүдээр төрөл бүрийн сонирхолтой зүйлүүдийг ч үзэж болно.

13. Индонезийн арал

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 10

Сайн газарчинтай мэт л аялах болно: археологийн үнэт олдворууд болох хөшөө дурсгалыг үзэж сонирхон арлаар зугаална.

14. Смитсоны институт (АНУ)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 11

Энэхүү институт нь 19 музей, галерей болон Амьтан судлалын үндэсний паркаас бүрдэнэ. “Night at the Museum” киног энэ газар авсан юм. Урьд өмнө нь ирж байгаагүй бол тавтай морилно уу.

15. Ван Гогийн музей (Голланд)

Сандлаасаа босолгүй дэлхийн улс орнуудаар аялах боломж 12

Туё музей үзэгч олныхоо тоогоор дэлхийд 23-т бичигддэг. Вэб-камер танд Голландын алдарт зураачийн уран бүтээлийг танилцуулж, музейн барилга байгууламжаар аялуулах болно.

 

3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/12 at 16:31

    САНДЛААСАА БОСООД АЯЛАХ БОЛОМЖ НЬ ЭНД БАЙНА https://goo.gl/DiTqvo

  2. Aagii

    2015/10/12 at 20:08

    xaxa google maps l bshde

  3. Зочин

    2015/10/14 at 19:43

    Thanks . Зүгээр ч нэг google Map биш. Ийм боломж та нарт олдохгүй шүү.

  4. Зочин

    2015/10/14 at 19:52

    Thanks . Зүгээр ч нэг google Map биш.Эдгээрийг харах боломж та нарт олдохгүй шүү.

  5. Зочин

    2015/10/14 at 19:54

    Цагаан ордон бол музeй л гэсэн үг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *