Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн

0

Гэмт хэргийн бүлэглэлүүд нөхцөл байдлыг нарийн судалж тодорхой төлөвлөгөө гарган, санаанд оромгүй гэмт хэрэг үйлдэж байгааг кино бүтээлүүдээс бид хардаг билээ.
Гэтэл бодит амьдрал дээр дэндүү энгийн байдаг бөгөөд гэмт хэрэгтнүүд мөрөн дээр толгой байдаг гэдгийг мартах тохиолдол цөөнгүй ажээ.

1. Утасны дугаар

2008 онд 18 настай Рубен Зарат гээч Чикаго хотын нэгэн дэлгүүрийг дээрэмдэхээр шийджээ. Гар буугаар зэвсэглэсэн тэрээр дэлгүүрт ороод мөнгө нэхэж. Гэтэл ихэнх мөнгө сейфэнд байсан ба сейфийг зөвхөн менежер л онгойлгож чадах бөгөөд тэрхүү менежер нь эзгүй байв. Рубен ч дараа нь дахин нэг оролдож үзнэ хэмээн шийдсэн ба цаг хэмнэхийн үүднээс өөрийн утасны дугаараа дэлгүүрийн ажилтнуудад үлдээжээ. Түүний тооцсоноор бол менежер эргэн ирэхэд дэлгүүрийнхэн түүн рүү утасдах ёстой байж.

Дэлгүүрийнхэн үнэхээр түүн рүү залгасан боловч эхэлж Чикагогийн цагдаа руу утасджээ.
Дуудлага авсан Зарат дэлгүүрт эргэн ирэхэд түүнийг хүлээсэн цагдаа нар ч байж байлаа. Хэсэг буудалцаан болсны дараа Зарат баривчлагдсан байна.

Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн 1

2. Илжгээр зугтсан нь

Гэмт хэрэг амжилттай болоход нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг бол зугтах үед хэрэглэх сайн машин. Мотоцикл ч бас муугүй хувилбар.

Гэвч үүнийг Колумбийн хэдэн хулгайч нар мэдсэнгүй. Тэд үндсэн хэргээ хийхээс 12 цагийн өмнө Хави хэмээх 10 настай илжиг хулгайлсан ба машин хайх цаг хангалттай байсан ч төлөвлөгөөгөө дагахаар шийдэж. Дэлгүүр ухах үндсэн ажил нь боломжийн гэмээр явж байсан ба 3 хулгайч хулгайлсан эд зүйл болох хүнс, ром дарс зэргийг илжигтээ ачин зугтахад бэлэн болсон боловч Хави илжиг нь “ассангүй”.

Энэ үед цагдаа нар аливаа нэг дээрэм хулгай болж байгаа тухай огт сэжиг аваагүй байсан боловч Хавигийн тавьсан их дуу чимээг ойр байсан цагдаа сонсжээ. Ингээд хулгайлсан зүйлээ ачсан илжгээ хаян зугтахаас өөр зам тэдэнд үлдсэнгүй.

Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн 2

3. Төрсний гэрчилгээ

Гэмт хэргийн газар өөрийг чинь таниулж болох аливаа зүйлийг үлдээх ёсгүй гэсэн алтан дүрмийг Закари зөрчжээ. Хурууны хээ, үсний ширхэг ч гэмт хэрэгтнийг илрүүлэх бололцоог цагдаа нарт олгодог. Гэвч заримдаа гэмт хэрэгтнүүд цагдаа нарын ажлыг гайхмаар хөнгөвчилж өгөх явдал бий.

Бостонд нэгэн эр хүний 40 доллартой, бичиг баримттай түрийвчийг дээрэмджээ. Гэвч ноцолдооны үед тэрээр өөрийн хоёр ч жижиг цүнхийг шидсэн ба нэгэнд нь түүнийг Коннектикут мужийн Саутингтон хотын 26 настай Закари Тентон гэж гэрчилсэн төрсний гэрчилгээ байсан байна. Мөн ээжээс нь түүнд хаяглаж ирүүлсэн захидал ч бас байжээ.

Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн 3

4. Үнэгүй пиво

2011 онд Дербиширийн цагдаа нар эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүдийг барихын тулд нэгэн сонин арга хэмжээ авсан байна.

Гэмт хэрэгтнүүдэд сугалааны тохирлоор авдар шар айраг хожлоо гэсэн мэдээлэл тараасан ба шагналаа авахын тулд тодорхой компанийн байранд заасан цагт очих ёстой болжээ. Ингээд үнэгүй пиво авахаар очсон 12 оргодлыг цагдаа нар хүлээж авсан байна.

Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн 5

5. Дүлий дээрэмчин

1995 онд Клаус Шмидт гэгч эр Берлин хотын нэгэн банк руу зэвсэгтэй орж мөнгө нэхсэн байна. Энэ бол банк дээрэмдэгсдийн тогтсон гэмээр арга боловч энэ удаа гэмт хэрэгтэн маань их л хачин байхыг банкны ажилтнууд анзаарчээ. Тэдний нэг нь мөнгөө хийх уут хэрэгтэй эсэхийг асуутал “Чи зөв бодож. Энэ бол жинхэнэ буу” гэж хариулсан байна. Банкны ажилтнууд ч хэнтэй учирснаа мэдсэн учир хэрэгтэнд мэдэгдэлгүйгээр дохиоллыг ажиллуулсан ба дээрэмчин маань мэдээж сонссонгүй. Цагдаа нар ч гэмт хэрэгтнийг тэр дор нь барьж авчээ.

Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн 4

6. Анхааруулга

2010 оны 3-р сарын 23-нд Алберт Бэйли гэгч насанд хүрээгүй хүүхдийн хамт Коннектикут мужийн Фэрфилд хотын нэгэн банкыг дээрэмдэхээр шийдсэн байна. Дээрмийн явцыг хурдасгаж, амар хялбар болгохын үүднээс тэрээр банк руу утасдан шууд л аваад гараад явахад бэлэн байлгахын тулд мөнгийг яаж баглаж, боож бэлдсэн байх тухай анхааруулга өгчээ. Ингээд утсаар ярьснаас хойш хэдэн минутын дараа өөрийн насанд хүрээгүй хамтрагчаа бичигтэй явуулсан ( өөр дээрэмчинтэй андуурахаас сэргийлсэн бичиг ) байна. Банкны ажилтнууд ч цагдаад юу болсныг дор нь мэдэгдсэн байжээ.

Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн 6

7. Цагдаатай байр

Орон байрны хулгайн амжилтын үндэс бол тохирох байраа олох явдал. Хамгийн сайхан таарсан байр бол – үнэт зүйлс ихтэй, хэн ч байхгүй тийм л байрыг хэлнэ. Эзэд нь дотор нь унтаж байгаа байрыг тааруухан л байр гэх байх. Харин дотор нь түмэн цагдаа байгаа байрыг “орон байрныхан” юу гэх бол?

Нортгемптон мужийн Аббингтоны Даррен Кимптон дор дурдсан байрыг сонгож хулгай хийхээр шийдсэн байна. Тэрхүү байрыг хэдхэн цагийн өмнө өөр нөхдүүд тоносон байсан байж. Энэ хэргийг мөрдөхөөр ажиллаж байсан цагдаа нарын ажилд “саад” болоод, дараа нь зугтах гэсэн Кимптоныг гэрийн эзэн цагдаа нарт мэдэгдэж хэсэг ноцолдсоны дараа барьж авчээ.

Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн 7

8. Зэвсэггүйгээр

Нэгэн өдөр Лондон хотын Halifax Bank-ыг дээрэмдэхээр нэг гартаа гар буу барьсан, нөгөө гартаа уут барьсан гэмт хэрэгтэн орж иржээ. Тэрээр банкны ажилтнаас 700,000 фунт бэлнээр өгөхийг шаардсан байна. Тэр нөхөр банкны ажилтанд мөнгө хийх уутаа өгөх гэж байгаад сандарсандаа буугаа өгч. Буугаа буцааж авах гэсэн боловч банкны ажилтан сэрэмжтэй байж таарчээ.
Ямар ч байсан дээрэмчин маань хоосонгүй зугтаж чадсан байна. Тэр банкны нэгэн ажилтны дугуйг аваад зугтаажээ.

Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн 9

9. Муухан нүүр хувиргалт

Питтсбургийн 48 настай Дэннис Хокинс хэмээх эр банк дээрэмдэх гэж эмэгтэй хүний хиймэл үс, хиймэл хөх, алиалагчийн өмдөөр зүс бууруулахаар шийдсэн байж. Хамгийн эхний бэрхшээл нь түүний царай зүс видео хянагчид бичигдэн үлдсэн ба өөрийгөө эмэгтэй хүн гэж бодуулах гэсэн тэрээр уруул дээрх болон ямаан сахлаа аваагүй байж. Дараагийн бэрхшээл бол зүс бууруулалт нь дэндүү гэмээр хиймэл байсанд оршино.

Цагдаа нар гэмт хэрэгтний онцлог шинжийг зарлахад шатахуун түгээгүүрийн ажилтан машин хулгайлах гэж оролдсон хэзээ ч давтагдашгүй гэмээр дүр төрхтэй хүний тухай мэдээлжээ. Удалгүй хэрэгтэн баригдсан байна.

Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн 8

10. Бүтэлгүй машины хулгайч

Нэгэн удаа Небраска мужын Омахо хотын иргэн Меллиса Питерс бүсгүй хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр машиндаа очих үед 17 настай Мганга Мганга гэгч этгээд духанд нь буу тулган машиныг нь дээрэмдэх гэжээ. Тэрээр хохирогч эмэгтэй, хүүхдийг ч ер анхаараагүй бөгөөд зөвхөн машин авч зугтахыг л бодож байж. Ганц л болохгүй асуудал байсан нь хохирогчийн машин механик хурдны хайрцагтай байсан явдал бөгөөд Мганга ийм машин унаж чаддаггүй байлаа.
Ойрхон байсан хүн болж байгаа хачин явдлыг цагдаад мэдэгдсэнээр бүтэлгүй машины дээрэмчин маань баригджээ.

Дэлхийн хамгийн тэнэг 10 гэмт хэрэгтэн 10

30
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Anhaa Ongfo

    Anhaa Ongfo

    2015/10/05 at 17:10

    xxa

  2. Anhaa Ongfo

    Anhaa Ongfo

    2015/10/05 at 17:10

    xxa

  3. Anhaa Ongfo

    Anhaa Ongfo

    2015/10/05 at 17:10

    xxa

  4. Anhaa Ongfo

    Anhaa Ongfo

    2015/10/05 at 17:10

    xxa

  5. Anhaa Ongfo

    Anhaa Ongfo

    2015/10/05 at 17:10

    xxa

  6. Anhaa Ongfo

    Anhaa Ongfo

    2015/10/05 at 17:10

    xxa

  7. Anhaa Ongfo

    Anhaa Ongfo

    2015/10/05 at 17:10

    xxa

  8. Anhaa Ongfo

    Anhaa Ongfo

    2015/10/05 at 17:10

    xxa

  9. Anhaa Ongfo

    Anhaa Ongfo

    2015/10/05 at 17:10

    xxa

  10. суранхар

    2015/10/05 at 18:48

    миний муу найз нар

  11. Aagii Aagii

    Aagii Aagii

    2015/10/05 at 20:59

    xaxa tatlaa shdee

  12. Aagii Aagii

    Aagii Aagii

    2015/10/05 at 20:59

    xaxa tatlaa shdee

  13. Aagii Aagii

    Aagii Aagii

    2015/10/05 at 20:59

    xaxa tatlaa shdee

  14. Aagii Aagii

    Aagii Aagii

    2015/10/05 at 20:59

    xaxa tatlaa shdee

  15. Aagii Aagii

    Aagii Aagii

    2015/10/05 at 20:59

    xaxa tatlaa shdee

  16. Aagii Aagii

    Aagii Aagii

    2015/10/05 at 20:59

    xaxa tatlaa shdee

  17. Aagii Aagii

    Aagii Aagii

    2015/10/05 at 20:59

    xaxa tatlaa shdee

  18. Aagii Aagii

    Aagii Aagii

    2015/10/05 at 20:59

    xaxa tatlaa shdee

  19. Aagii Aagii

    Aagii Aagii

    2015/10/05 at 20:59

    xaxa tatlaa shdee

  20. Зочин

    2015/10/07 at 11:28

    zarim n iim t1 baihad zarim n denduu uhaantai baih ymdaa chadwarlag tsagiig zow tootsooldog deeremchid l mundag daanch baharhaad baih zuil bish hunii ed horongo hund hezeech naalddagvi bs uiliin ur gej baidag ene nasand saihan baisanch ur huuhded zowlon bolj ochdog

  21. Зочин

    2015/10/07 at 16:08

    Монголд бас нэг тэнэг гар айлд хулгай хийх гэж ороод өлссөндөө хоол халааж идэж бгад баригдсан биздээ хха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *