Үхлийн аюулаас аврах тухай 8 буруу ойлголт

1

Үхэлд хүргэх эсвэл үхлийн аюулаас аварна хэмээн хүн бүхний бодож байсан нийтлэг ойлголтууд худлаа байх тохиолдол байдаг. Хэрвээ та илүү хүнд байдалд орсон бол доорх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй байсан нь дээр юм.

Сургуульд байхдаа эсвэл бусдын ам дамжсан ярианаас сонсож байсан ч мэдээллийн үнэн худлыг нь мэдэх цаг нэгэнт болжээ.

1. Хортой могойн хатгалтаас аврахын тулд хорыг нь сорох

Хорыг сорох, хүйтэн жин ч юм уу өвс ногоо тавих нь могойд хатгуулсан хүнийг үхлээс аврах нь юу л бол. Харин элдэв халдвар авах, судас гэмтээх зэрэг улам илүү эрсдэлд хүргэж мэдэх тул яаралтай эмнэлгийн тусламж авахыг л хичээх хэрэгтэй.

Үхлийн аюулаас аврах тухай 8 буруу ойлголт 3

2. Сордог элсэнд живэх

Үнэндээ бид сордог элсэнд живэхгүй, яагаад гэвэл хүний бие элс, далайн ус, шаварт живэхээр жинтэй биш юм.

Та живлээ гэхэд бүсэлхий хүртлээ л шигдэнэ. Хэрвээ та тэвчээртэй нэгэн бол сордог элс таныг аажимдаа дээш гаргах болно шүү.

Үхлийн аюулаас аврах тухай 8 буруу ойлголт 4

3. Биед зоогдсон хутгыг сугалах

Хэрвээ таны биед ямар нэгэн үзүүртэй зүйл зоогдсон бол сугалж авалгүй эмнэлгийн яаралтай тусламж дуудах хэрэгтэй. Магадгүй зоолттой хутга нь артер эсвэл венийн судсыг тагласан байж болно, сугалангуут маш их хэмжээгээр цус алдаж үхэх аюултай тул сугалах хэрэггүй.

Үхлийн аюулаас аврах тухай 8 буруу ойлголт 5

4. Цөлд ус байхгүй бол кактусаас шингэн авах

Боломжтой. Хэрвээ та цөлд дусал ч усгүй юм уу, байгалийн гамшгийн үед усны хомсдолд орсон бол шингэнээ кактусаас аваарай гэсэн зөвлөмж сонссон байж болно.

Үнэндээ кактуст ус биш маш их хэмжээний хортой шүүстэй зөөлөн эд байдаг. Дотор муухайрч бөөлжих, гүйлгэх аюулд хүргэх тул улам л шингэний дутагдалд орно гэдгийг анхааруулах хэрэгтэй болов уу.

Үхлийн аюулаас аврах тухай 8 буруу ойлголт 1

5. Цангаж үхэхгүйн тулд шээсээ уух

Найдваргүй үед амийг нь аварсан гэж батлах хүмүүс цөөнгүй байдаг. Ганц хоёр өдөр ууж болох юм, гэхдээ шээсний 5 хувь нь бидний хаягдал байгааг мартаж болохгүй. Бөөр биед хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь шүүж шээсээр дамжуулан биеэс гадагшлуулдаг тул хаягдалтай шээсээ уугаад байвал дараагийн шээс улам л их хаягдалтай болно гэсэн үг. Удаан уугаад байвал эрүүл мэндэд муугаар нөлөөлөх буюу бөөрний дутагдалд орох эрсдэлтэй.

Үхлийн аюулаас аврах тухай 8 буруу ойлголт 6

6. Борооны шүхэр уналтыг удаашруулна

2013 онд шүхэрчин/парашютист Эрик Ронер борооны шүхрээр үсэрчээ (мэдээж запас парашюттай). Эхлээд уналтыг удаашруулж байсан боловч хэдхэн секундын дараа борооны шүхэр дээш эргэж уналтад ямар ч нөлөөгүй болжээ.

Үхлийн аюулаас аврах тухай 8 буруу ойлголт 7

7. Лифт доош унах үеэр үсрэхэд амьд гарна

Лифт доош унах үеэр үсрэхэд амьд гарна гэж олон хүн ярьдаг. Худлаа гэдгийг шууд л хэлье. Хичнээн авхаалж самбаатай байж яг газардах үед үсэрсэн ч гэсэн цагт 3-5 км хурдыг л багасгана.

Дээрээс нь лифт унаж байгаа хурднаас ч илүү та хурдан үсрэх хэрэг гарна, та тэгж чадах уу? унаж буй лифтний хурд 80 км/ц гээд та төсөөл дөө.

Logan Marshall-Green, from left, Bojana Novakovic, Jenny O'Hara, Bookeem Woodbine and Geoffrey Arend star in Universal Pictures' supernatural thriller with M. Night Shyamalan's signature touch, "Devil." In this scene, a group of people is trapped in the elevator, and one of them is the devil. (Kerry Hayes/Courtesy Universal Pictures/MCT)

8. Дайрч байгаа баавгайг үхсэн мэт хэвтэж хуурах

Туршилтаас харахад, юуны түрүүнд баавгай нь үнэхээр дайрч байна уу эсвэл өөрийгөө хамгаалж байна уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хүрэн баавгайнууд биеэ хамгаалахын тулд дайрдаг. Энэ тохиолдолд үхсэн мэт хэвтэж хуурч болно, яагаад гэвэл хөдөлгөөнгүй зүйлийг баавгай аюулгүйд тооцдог ажээ.

Хар баавгай араатны зангаар дайрдаг. Энэ тохиолдолд бидний хэрэглэх гээд байгаа тактик ямар ч нэмэргүй. Хэрвээ танд идэх зүйл байвал газар тавиад аажмаар зугтахаа бодсон нь дээр. Баавгай улам ойртож дайрахаар бэлдээд байвал та дуу чимээ их гаргаж ширүүн болох хэрэгтэй. Хэрвээ танд нулимс асгаруулагч жижиг баллон байгаа бол цацаад хурдан зайлахаа бод.

Үхлийн аюулаас аврах тухай 8 буруу ойлголт 8

16
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Error

    2015/10/04 at 13:00

    Tanai web l hudlaa shaasan bn sh dee

  2. Зочин

    2015/10/04 at 22:12

    цацаад хурдхан зайлахаа бод.
    хаха

  3. HUDLAA

    2015/10/11 at 07:37

    IHENH HUDLAA BNSHDE

  4. zad

    2017/06/05 at 22:22

    tgd lift unaj bhd yaj amid garhu ? lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *