Селфиг хэрхэн зөв хийх вэ?

2

Найз нөхдийн чинь авсан зургууд таныг бухимдуулдаг уу? Мэдээж зураг дарж байгаа өөр хүмүүс таныг сайхан харагдуулах ракурсыг зөв сонгож чадахгүй. Гэхдээ та өөрөө үүнд суралцаж болно.
Селфи миний амьдралыг эерэгээр өөрчлөх хүчин зүйл болсон гэж хэлж болно, учир юунд вэ гэвэл, твиттерийн флэшмоб үзэл бодлыг минь өөрчлөхөд хүргэсэн юм. Сэлфигийн тухай та өөрөө эсрэг бодолтой бол яагаад гэдэг нь чухал биш. Хутгуурт өөрийн муу муухай үзэл бодол, харилцаагаа хутгаж аваад хогийн саванд хаях хэрэгтэй.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 20

Би энэхүү удирдамжаа жинхэнэ эрчүүдэд зориулсан юм. Жинхэнэ эрчүүд бид селфи хийх ёстой, сайн бөгөөд олныг. За, ингээд эхэлье.

Гол дүрэм

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 1

Нэгдүгээрт, хамгийн түгээмэл алдаа бол цөөхөн зураг дарж байгаад оршино. Аль болох олон зураг дарах хэрэгтэй. Гэрэлтэй, булангаас, өөр өөр байрлалаас туршиж үзэхээс гадна сэтгэл хөдлөлөө барих хэрэггүй ил гарга. Мэдээж ихэнх зураг танд таалагдахгүй, энэ чухал биш. Олон зураг авах тусам таны зураг улам л амжилттай болно.

Эхэндээ та биеэ бариад эвгүй байж болно. Миний утсан дээрх 3 зургийг хар даа. Селфиг хийх ёстой юм байна гэдгийг ойлгоод удаагүй байхдаа – өөрт таалагдсан мөч болгоноо авч эхэлж байсан үе.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 2

Зураг болгон дээр эрчүүдийн нэгэн итгэлгүй байдлыг илэрхийлжээ – өөрийгөө дэлхий дахинд ил тавих хэрэг байна уу? Эхний зураг нь зургаа бүдгэрүүлж нуухыг оролдсон. Хоёр дахь зураг тэнэгдүү дүр зураг, харин гурав дахь зураг дээр гайхсан төрхтэй гарч байжээ.

Хэрвээ та өөрийнхөө селфиг ямар нэгэн зүйлээр хааж нуухыг хүсч байвал хэрэггүй шүү. Хэн нэгнийг сэтгэлийн хөөрлөөр хайрлахыг хэн ч хүсэхгүй биз дээ? Энэ харьцаа нь хүндэтгэлтэй биш байх болно. Тэгэхээр та өөртөө хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Эргэн тойрныхондоо үзүүлэхээр төлөвлөж байгаа зураг дарах болгондоо өчүүхэн ч гэсэн хөлс хөдөлмөрөө шингээхийг оролд, засаж сайжруулсан зургийг хүн болгон анзаарах л болно.
Бусдын авсан селфид хүндэтгэлтэй ханд. Бие биедээ тусал.

Гэрэлтүүлэг

Аль болох тасалгаанд зураг авахыг хичээ, ялангуяа цонхны дэргэд авахуулахад бүдэг нарны гэрэл тань дээр тусах болно. Анхлан сурч байгаа хүмүүст ийм гэрэлтүүлэг тохирно.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 24

Цахилгаан гэрэлтүүлгээр зураг дарахад илүү удаан байх шаардлагатай байдаг тул зураг улам л хиймэл гардаг. Үүнээс гадна илүүдэл гэрэлтүүлгийн улмаас шар, улаан туяа гарна. Гэхдээ энэ туяаг дараа нь засах боломжтой тул таны дарсан зургийг сайжруулах боломжтой.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 3

Нарны шууд гэрэл – таны дайсан. Мөн сүүдрээс зайлсхийхээс гадна царайндаа огцом гэрэл бүү тусга.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 4

Нүүрний тал хэсэгт нь гэрэл бүү тусгаарай, гэхдээ үүнийг өөрт ашигтайгаар эргүүлж болно. Надад хоёр дахь зураг илүү таалагддаг, яагаад гэвэл арын хэсэг нь цайвар, нүүрний тал хэсэг сүүдэртсэн ч уусаагүй, контраст нь тод гарсан юм.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 5

Хөшиг – бас л зөв арга. Фон нь гэрэлтэй байх эсэх нь хамаагүй, хамгийн чухал нь та л сайхан харагдаж байх ёстой.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 21

Компьютерын дэлгэцийн гэрэл, жалюзи хөшигний зураас зэрэг нь таныг тодотгож чадахгүй.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 7

Өнцөг

Камер руу дээрээс доош харахаас зайлсхий, мөн нүүрэндээ ойрхон барих хэрэггүй. Ойрхон барьж дарсан зураг илүү хөөнгө харагддаг юм.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 6

Камер руугаа эгц харахад “паспорт”-ны сонгодог зураг гарна. Тэгэхээр үсний засалтанд тохируулж багахан өнцгөөс зургаа дараарай. Харин толины тусгалд авч байгаа селфи бол өөр – тэгш хэмийн зураг зайнаас сайхан харагдуулдаг талтай.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 8

Энд ямар нэгэн алтан дүрэм байхгүй – та ямар өнцгөөс сайхан харагдахыг та өөрөө тодорхойлох болно. Миний нэгэн арга бий – толгойгоо бага зэрэг доошлуулж эргүүлэх арга.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 19

Мөрөөдлийн алсын хараа бас нэг арга мөн. Угаалгын өрөөний толинд селфи хийх – сайхан гарах боломж. Угаалгын өрөөний толинд хараад, угаалтуур дээр хөлөө тавьж мөрөөдлийн алсын хараагаар харж зургаа дарж үзээрэй.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 9

Туршаад л бай. Өнцгийг сольж дарсан хэд хэдэн зураг байна, гайхалтай гарсан юм.

Ракурс гаргах гэхээр гар тань чичрээд байвал таймер ашиглаж болно шүү.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 10

Сэтгэл хөдлөл

Төрөл бүрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх маш хэцүү санагдсан – хариуцлагатай байх, авсан зурагны 20-иод нь гологдол болжээ.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 11

Хийсвэрээр сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ гэж байхгүй юм байна. Дээрх гурван зураг: “сонирхсон”, “үдэшлэг дээрх мэдрэмтгий залуу”, “гар утасныхаа түгжээг гаргах гээд санаандгүй авсан зураг”. Эхний зураг нь л бодит үнэнд дөхөж очжээ.

Зураг дээр аз жаргалтай ч юм уу, янаг гарахыг бүү оролд. Өөрийгөө хайрлаад л, зураг дээр ямар гарах ёстой байгаагаар л гараг.

Тэнэгтэж байгаа селфигээ дахин дахин аваад байвал өөрөөсөө асуу: “Эргэн тойрныхон харж байгаа тэр царайг яагаад би харж болохгүй гэж?”

Фон болон байрлал

Толгойны тань ард юу ч байхгүйг эхлээд анзаараарай.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 22

Фонын өнгө таны камерны автомат өнгө мэдрэгчид нөлөөлнө. Дээрх зурагнаас харахад, эхний зурагны цэнхэр туяатай шүршүүрийн хөшигний өнгөнөөс болж миний царай илүү улаан туяатай гарчээ. Цагаан, хар эсвэл саарал цулгай өнгөтэй хана шилдэг сонголт. Хар өнгийн фон дээр таны царай цонхигор харагдаад байна уу, тэгвэл зураг дарах товчлуурыг удаан дарж зургаа дарахад л хангалттай гоё зураг гарна. Өөрийнхөө арьсны өнгөнд тохирох фоныг тодорхойлох нь шилдэг арга юм.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 12

Байгальд зураг авахдаа – таны царай зурагны гол төвд байхаас зайлсхийхэд болно.

Өнгө

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 13

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 14

Фильтр бол чухал зүйл, гэхдээ ухаантай утас төгс болж чадаагүй байгаа ч сайжирсаар байгаа. Фильтрийн тусламжтайгаар бүүдгэр гарсан зургийг засаж болохоос гадна арьсны улаан туяатай зургийг засаж болно. Фильтрийг тухайн зураг дээр зөв сонгосноор зургийг тодосгож улам гоё харагдуулах боломжтой.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 15

Эдгээр зураг “Би хичээгээгүй” гэдгийн тод жишээ

Ихэнх фильтрийн ажиллагаа хэвийн бус гэдгийг анхааруулах ёстой болов уу. Өнгөний сонголт нь байгалийн өнгөнөөс өөр байх тул таны нүүр царайг эрүүл бус харагдуулах аюултай. Гэхдээ сайхан гарах тохиолдол бий ч та анхааралтай байх хэрэгтэйг мартаж болохгүй. Өчүүхэн ч гэсэн хүч хөдөлмөрөө зарцуулах хэрэгтэй гэдгийг ямагт санаж яв.

Хүрээг бүдгэрүүлэх үнэхээр зохимжгүйг бас сануулах хэрэгтэй болов уу. Бүү ашигла.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 23

Өнгөтэй зураг авахад таны царайны өнгө байгаагаараа гарахгүй үед монохром зураг асуудлыг шийднэ. VSCO фильтр эсвэл iOS фоторедактор ашиглаж болно. Монохром дүрслэл нь “улаан нүд”-ний эффектийг нуух чадалтай.

Аппликейшн

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 16

Жишээ нь В612 хэд хэдэн боломжийн фильтр байдаг. Үүнийг ашиглахад урьд тохируулсан фильтрээс үл хамааран зургийг засварлах боломжтой тул зурагны чанар сайжрах болно.
В612 нэгэн илбэ – үүнийг зөв ашиглаж чадвал нойрмог эффектийг гаргаж чадна (гэрэлтүүлэгт анхаарах хэрэгтэй), эсрэгээрээ буруу ашиглавал таны зураг бүтэлгүйтэж орхино.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 17

VSCO Cam танд хэд хэдэн бодит фильтрийг санал болгож байгаа.

Селфиг хэрхэн зөв хийх вэ? 18

Яагаад гэвэл, үүнд зурагны тод бүдгийг тохируулах, контраст, өнгийг өөрчлөх зэрэг үйлдлүүд олон бий тул зөв ашиглаж сурах нь чухал.

Ер нь ямар шаардлагатай юм бэ?

Ямар утга учиртай зүйл болов оо? Өөрийгөө интернэтэд ил тавих ямар хэрэг байна? Хүмүүс таныг хувиа хичээсэн, нарциссизмийг түгээгч хэмээн эцэс төгсгөлгүй буруутгах болно. Аз болж, хүний бодож байгаа нь танд огтхон ч хамаагүй юм.

Сошиал сүлжээнд нэгэн том зүйл боловсорч байгааг та анзаараагүй байх: өөрийгөө хүлээн зөвшөөрөх соёл болон өөрийгөө хөгжүүлэх. Энэ нь твиттер, инстаграммын зорилго байгаагүй байх, гэхдээ нэгэнт нөхцөл байдал ийм болсон бөгөөд хүмүүс өдөр болгон л ашиглаж ариусах нь ариусаж, сэтгэлээ сэргээх нь сэргээж байна. Селфи – бусдыг болон өөрөө өөрийгөө хайрлах хайрыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ зүй ёсоор оруулж байгааг хүлээн зөвшөөрөх биз ээ.

Эрэгтэй хүн сэтгэлээ илэрхийлж болохгүй, тэр бүү хэл хайраа илэн далангүй илэрхийлж болохгүй тийм нийгэмд бид амьдарч байгаа юм уу? Бусдын сайн сайхныг биширч эсвэл өөрийнхөө гоо сайхнаар бахархах боломжгүй гэж үү?

Бидний сэтгэлийг энэ мэт дарлаж байгаад нь бид өндөр үнэ цэнэ төлж байгааг мартаж болохгүй. Ингэж дарласнаар биднийг хордуулж байна, үхэн үхтэл нь шүү, биднийг сул дорой болгож байна. Үүнээсээ болж өөрсдөө, өрөөлийг ч зовоож байна. Энэ үзэгдлийг таслан зогсоохын тулд бид өөрсдөөсөө эхэллээ, нэг ёсондоо өөрсдийгөө хайрлах хайраас эхэлж байна. Айдсаа ардаа хаяж бүгдтэй нэгд.

 

23
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *