Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга

0

Урлагийг хүлээн авах гэдэг дандаа субъектив шинж чанартай байлаа. Зураачийн уран бүтээл таны сэтгэлийг хөдөлгөнө эсвэл та огт тоохгүй. Уран бүтээлч хүн болгон өөрийнхөө уран бүтээлд шинэ санааг оруулахыг хүсдэг, сонгодог төрлөөс зайлсхийж уран бүтээлд шинэ урсгал оруулж ирэхийг эрмэлздэг билээ. Жишээ нь даавууны дизайнер Натсай Чиеза даавууг өөрөөр будах буюу пигментийн нянгаар даавууг будах ажээ. Энэ бол ганц жишээ биш юм, хачирхалтай байдлаар уран бүтээл туурвих дараах аргуудыг танилцуулж байна.

10. Стивен Спазук – лааны тортог

“Фьюмаж” техник нь өнгөрсөн зууны 30-аад онд үүссэн, лааны эсвэл керосиноор асах гэрлийн тортгоор дүрс гаргаж авахад оршино. Сальвадор Дали хүртэл фьюмажаар уран бүтээлээ туурвиж байжээ. Лаатай 15 гаран жил ажиллаж байгаа Стивен Спазук лааны тортгоор гаргаж авсан дүрс хэлбэрээ харж байгаад юутай илүү адил төстэй болсныг хийсвэрлэн дараа нь тортгоо “төгс” болгон багахан засвар хийдэг ажээ. Хөрөг зураг, шувуу, шавьж хорхой гээд түүний уран бүтээл арвин их.

Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга 1

9. Вал Томпсон – будаг ба үнс

Урлагийн аливаа нэг бүтээл хүний амьдралын аз жаргалтай үеийг харуулах нь элбэг байдаг бол зураач Вал Томпсоны хувьд бол өөр. Хэн нэг нь гэртээ нас барсан ойр дотны хүмүүсийнхээ зургийг өлгөх эсвэл чандрыг нь гоёмсог саванд хийж хадгалсан байдаг. Томпсон бурхан бологсдыг дурсан санах өөр арга олжээ: чандрыг будагтай холин зураг зурах. Захиалга маш ихээр ирдэг бөгөөд ажлын хөлс нь 1150 доллар орчим ажээ.

Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга 3

8. Оноре Франгонар – шарил хадгалах

Лувраас холгүй 20 минут орчим яваад анатомийн “Франгонар” музейг үзэж сонирхож болно. Музейг 1794 онд анатомийн профессор, барималч Оноре Франгонор Парисын анагаах ухааны факультетийн анатомийн шинэ тэнхимийг тохижуулахад зориулж цуглуулсан цогцсын үзвэрүүдийг дэлгэн тавьж анх нээжээ. Жинхэнэ цогцсын арьсыг хуулж Экорше-баримлыг Фрагонор туурвиж байжээ. 700 гаруй цогцсоор баримал бүтээсэн боловч ердөө 20 баримал хадгалагдаж үлдсэн байна. Тэрээр баримлаа онцгой аргаар бүтээдэг байв: эд эрхтний байрыг солих, тухайлбал дотоод эд эрхтнийг тархинд нь байршуулсан баримал байдаг аж.

Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга 2

7. Мило Мойре – биеэрээ зураг зурах

Уран зургийн перфоманс төрөл улам алдаршиж байгаа бөгөөд энэ төрөлд Швейцарийн уран зураач Мило Мойре өөрийн уран бүтээлээрээ алдаршаад байгаа нэгэн. Түүний уран бүтээл туурвих багаж нь түүний нүцгэн бие юм. Тэрээр Кельнийн урлагийн музейн өмнө хийсэн танилцуулгаас хойш алдарт гарсан юм, будгаар дүүргэсэн өндгөөр “уран зураг” хэрхэн бүтээж байгааг бодитоор буюу өндгөө хагалж цаасан дээр зураг зурж үзүүлж байжээ.

Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга 4

6. Хананума Масакити – мод, цавуу хоёр

1885 онд Хананума өөрийг туберкулез өвчнөөр тун удалгүй нас барахыг мэдэж өөрийнхөө хайртай бүсгүйд өөртэй нь адил хэмжээний баримал бэлэглэхээр шийджээ. Баримлыг модоор хийж, ганц хоёр жижиг зүйлийг цавуугаар наасан байна.Тэрээр бие, нүүрнийхээ өчүүхэн ч хэсгийг орхисонгүй жижиг булчин, судас, үрчлээг хүртэл сийлжээ. Мөн жижиг нүх гаргаж толгойн үс, сахал, хөмсөг, сормуус төдийгүй хумс, шүд хүртэл суулгасан байна. Ингээд баримал нийт 20,000 жижиг эд ангиас бүрджээ. Харин зураач маань 10 жилийн дараа өөр төрлийн өвчнөөр өөд болжээ.

Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга 5

5. Марк Куинн – цус

Английн барималч Марк Куинн шинэ зүйл туршиж урлагийн хил хязгаарыг тэлэхийг хүсдэг нэгэн. Тахир дутуу төрсөн Английн зураач эмэгтэй Элисон Лепперийн (төрөлхийн гаргүй, богино хөлтэй) хаш чулуун баримал, Кейт Моссыг йогийн дасгал хийж байгааг алтаар, түүнчлэн хэвлийд бойжиж буй үр хөврөлийн хөгжлийг харуулсан баримал бүтээснээс хойш алдаршжээ. Гэхдээ түүний хамгийн галзуурмаар төсөл бол “Би өөрөө” баримал (1991 он) – 5 сарын турш хуримтлуулсан өөрийнх нь 4,5 литр хөлдөөсөн цусаар хийсэн зохиогчийн толгойн баримал юм. Тэрээр 5 жил тутамд өөрийнхөө цуглуулсан цусаар өөрийгөө хэрхэн хөгширч байгааг баримтжуулан толгойн баримлаа хийж байна.

Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга 6

4. Милли Браун – бөөлжис

Уран бүтээлээ туурвиж эхлэхээсээ өмнө зураач бүсгүй Милли Браун төрөл бүрийн будгаар будсан сүүтэй стакан бэлдэж тавьдаг. Энэ бэлдцийг уран бүтээлээ туурвихдаа будагны оронд ашиглана. Зургаа зурахдаа тодорхой хэмжээний будагтай сүүгээ уусны дараа хуруугаа амандаа хийж буцааж гаргана. Амнаас гарсан “бөөлжис”-ийг тарааж хүссэн дүрсээ гарган авна. Тэрээр уран бүтээл хийхдээ биеэ урьдчилан бэлдэнэ – өнгө будгаа бодитоор гаргахын тулд 2 өдөр юм идэхгүй. Түүний нэг уран бүтээл 2400 доллараар зарагдаж байсан удаатай.

Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга 7

3. Винсент Кастилья – цус

Винсент Кастилья зургаа будаг ч юм уу, харандаагаар зурахгүй тэр цусаар зургаа зурна. Уран бүтээл болгондоо өөрийнхөө өчүүхэн хэсгээс оролцуулах буюу өөрийнхөө цусаар уран бүтээлээ туурвих ажээ. Зураг болгон нь нарийн утга агуулгатай учир нь тэрээр илэрхийлэх санаагаа урьдчилсан маш нарийн тунгаасан байдаг тул түүний зургууд Швейцарийн Гигера музейд тавигджээ.

Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга 8

2. Лани Белосо – сарын тэмдгийн цикл

Хавайн зураач бүсгүй меноррагээр шаналдаг (сарын тэмдэг их хэмжээгээр үзэгдэх) тул тэрээр сарын тэмдгээр үзэгдэх цусаараа уран бүтээл туурвихаар шийджээ. Ингээд 1 жилийн хугацаанд ирсэн сарын тэмдгийн үзэгдэх цусаараа тэрээр 13 уран бүтээл бүтээжээ.

Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга 9

1. Лина Виктор – алт

28 настай зураач бүсгүй дундад зуун болон орчин үеийн поп-урлагийг хосолсон алтан уран бүтээлийг гайхамшигтайгаар туурвиж байна. Алтаар урлах бүтээл нь түүнийг жүжигчний ажлаа орхиход хүргэжээ. Тэрээр алтан өнгийн будгийг ашигладаг бус алтан цаас ашигладаг. Ийм уран бүтээл нь өртөг өндөртэй ч Лина татгалзаж чадахгүй байгаа юм. Уран бүтээлээ тодотгохын тулд онцгой хэв маягтай загвар өмсөгч Жанни Версачиг ашиглажээ. Өдгөө Линагийн уран бүтээл дэлхий даяар аялж байна.

Урлагийн бүтээл туурвих хачирхалтай 10 арга 10

5
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/02 at 15:43

    ХАМГИЙН ХЯМД ОЛОН УЛСЫН ОНГОЦНЫ ТИЙЗ https://goo.gl/DiTqvo

  2. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/02 at 15:43

    ХАМГИЙН ХЯМД ОЛОН УЛСЫН ОНГОЦНЫ ТИЙЗ https://goo.gl/DiTqvo

  3. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/02 at 15:43

    ХАМГИЙН ХЯМД ОЛОН УЛСЫН ОНГОЦНЫ ТИЙЗ https://goo.gl/DiTqvo

  4. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/02 at 15:43

    ХАМГИЙН ХЯМД ОЛОН УЛСЫН ОНГОЦНЫ ТИЙЗ https://goo.gl/DiTqvo

  5. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/02 at 15:43

    ХАМГИЙН ХЯМД ОЛОН УЛСЫН ОНГОЦНЫ ТИЙЗ https://goo.gl/DiTqvo

  6. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/02 at 15:43

    ХАМГИЙН ХЯМД ОЛОН УЛСЫН ОНГОЦНЫ ТИЙЗ https://goo.gl/DiTqvo

  7. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/02 at 15:43

    ХАМГИЙН ХЯМД ОЛОН УЛСЫН ОНГОЦНЫ ТИЙЗ https://goo.gl/DiTqvo

  8. Нямка Нямка

    Нямка Нямка

    2015/10/02 at 15:43

    ХАМГИЙН ХЯМД ОЛОН УЛСЫН ОНГОЦНЫ ТИЙЗ https://goo.gl/DiTqvo

  9. Зочин

    2015/10/16 at 11:03

    Сэтгэгдэл *tsus arai yum bishuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *