Ажилдаа авч явж болох амттай сэндвич хийх 8 арга

0

Сэндвич хаана ч, хэзээ ч идэж болох хоол: өглөөний эсвэл оройн хоолондоо идэхээс гадна өдөр ажилдаа авч явж өдрийн цайндаа ч идэж болно.

Таныг өдрийн цайндаа ажил дээрээ идэж үзээсэй гэж дараах хачиртай талхнуудыг хийх жорыг санал болгож байна.

Фета бяслаг, хатаасан улаан лоольтой сэндвич

Ажилдаа авч явж болох амттай бутерброд хийх 8 арга 1

Орц:

  • 2 зүсэм хар талх /бородино/
  • Фета бяслаг
  • Хатаасан 4 улаан лооль
  • Ясгүй 6 ногоон чидун жимс
  • Рукола эсвэл өөр ногоон навчит ногоо
  • Хушны самар
  • Давс

Бэлдэх арга:

Хушны самрыг хайруулын таваг дээр шаргал өнгөтэй болтол шарна. Хүнсний цаасанд хатаасан улаан лоолийн тосыг шингээн авч нарийхан хэрчинэ. Ясгүй чидун жимсийг цагиргаар хэрчинэ. Шарсан талхан дээр феле бяслагаа түрхэн дээрээс нь улаан лооль, чидун жимс, руколу ногоог тавьж самраа цацна. Дээрээс нь шарсан талхаа тавьж идээрэй.

Хүрэн манжин, хумустэй сэндвич

Ажилдаа авч явж болох амттай бутерброд хийх 8 арга 2

Орц:

  • 2 зүсэм бүхэл үрийн талх
  • ¼ авокадо
  • ½ цайны халбага кунжутын үр
  • 3 хоолны халбага хумус
  • 5 ш яншуй
  • 2 редиск
  • 100 г үрж жижиглэсэн лууван
  • 100 г үрж жижиглэсэн хүрэн манжин
  • Бууцайны 5 навч
  • ¼ өргөст хэмх
  • Давс, перец

Бэлдэх арга:

Талхаа шарж бэлдэнэ. Сэрээгээр авокадог бяцалж нэг талхан дээрээ түрхэн дээрээс нь кунжутын үрээ цацна. Дараа нь хумусийг талхан дээрээ жигд түрхэж нарийхан хэрчсэн редиск, яншуйгаа тавина. Мөн, лууван, хүрэн манжин, хэрчсэн өргөст хэмх, бууцайг давхарлан тавьж, үлдсэн талхан дээрээ хумус түрхэж дээрээс нь тавьж талхыг хоёр талаас нь хавчина.

Калифорнийн маягийн тахиатай сэндвич

Ажилдаа авч явж болох амттай бутерброд хийх 8 арга 3

Орц:

  • 3,5 аяга чанаж хэрчсэн тахианы мах (ясгүй, хальсгүй 1 кг орчим тахианы цээж мах)
  • 1 аяга дөрвөлжин хэрчсэн ногоон майлз/сельдерей (ойролцоогоор 3 иш)
  • 2/3 аяга пекан самар
  • ½ аяга хатааж, жижиглэсэн цангис
  • 2 хоолны халбага пармезан бяслаг
  • Хэрчсэн талх

Амталгаанд:

  • 2/3 аяга гэрийн майонез
  • ¼ аяга алимны шүүс
  • 2 хоолны халбага зөгийн бал
  • 2 цайны халбага алимны уксус
  • 1 цайны халбага гич
  • 1 хоолны халбага намуу цэцгийн үр
  • Давс, хар перец

Бэлдэх арга:

Том саванд тахианы мах, самар, ногоон майлз, цангис, бяслагаа хийж сайтар холино. Өөр саванд амталгааны орцуудыг хийж сайтар хутгаад тахианы махтай саванд хийж холино. Бэлэн болсон орцыг талхан дээрээ түрхээд идэхэд бэлэн боллоо.

Лууван, бууцайтай сэндвич

Ажилдаа авч явж болох амттай бутерброд хийх 8 арга 4

Орц:

  • Бүхэл үрийн талх
  • ½ лууван
  • 1,5 хоолны халбага бяслаг
  • 1 хоолны халбага үзэм
  • Бууцай өөрийн хүссэнээр

Бэлдэх арга:

Талхаа зүсэж цөцгийн тос түрхэнэ. Луувангаа үрүүлээр үрж нэг талхан дээрээ тарааж дээрээс нь үзэм, бууцайн навч тавьж үлдсэн талхаар дарна.

Тахианы мах, ногоотой лаваш ороомог

Ажилдаа авч явж болох амттай бутерброд хийх 8 арга 5

Орц:

  • Дунд зэргийн нимгэн 4 лаваш
  • Дунд зэргийн 1 лууван
  • Дунд зэргийн 2 өргөст хэмх
  • 6-7 ширхэг тахианы мөч
  • Давс, перец өөрийн хүссэнээр
  • ½ цайны халбага нунтаг амтат чинжүү
  • Дунд зэргийн 1 амтат чинжүү
  • 100 г салат
  • 3 хоолны халбага цөцгий эсвэл майонез

Бэлдэх арга:

Лууванг үрж эсвэл өргөст хэмхийн хамт нарийхан хэрчинэ. Тахианы махыг яс, хальснаас салгаж давс, перецээр амтлан дээрээс нь нунтаг амтат чинжүүг цацаад болтол нь шарна. Хоёр талаар нь тус тус 5-7 минут орчим шараад гаргана.
Тахиа шарсан савандаа нарийхан хэрчсэн амтат чинжүүг шарна. Бэлэн болсон тахиаг дунд зэргийн хэмжээтэй хэрчих бөгөөд лавашиндаа цөцгийн тос эсвэл майонез түрхэн салат болон бусад орцуудыг хийж орооно.

Тахианы мах болон беконтой сэндвич

Ажилдаа авч явж болох амттай бутерброд хийх 8 арга 6

Орц:

  • Шарахад зориулсан талх 4 зүсэм
  • 250 г орчим тахианы мах
  • Дунд зэргийн 1 улаан лооль
  • Салатны 4 навч
  • 4-6 хэрчим бекон
  • 2 цайны халбага майонез
  • Давс, нунтаг хар перец

Бэлдэх арга:

Хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халааж талхаа хуурай, шаргал өнгөтэй болтол шарна. Тавган дээр талхаа гаргаж, хайруулын тавгандаа беконоо хийж хоёр тал бүрээр нь 2 минут орчим шарна.
Тахианы махыг 2 нимгэн хавтгайгаар хэрчин давс, перецээр амталж бекон шарж байсан хайруулын тавгандаа бэлэн болтол нь шарна.
Тахианы мах шарагдаж байх хооронд улаан лоолийг нимгэн хэрчин, талхандаа майонезоо түрхэж тавина. Дээрээс нь салатны навч, шарсан бекон, улаан лооль, тахианы мах давхарлаж дээрээс нь үлдсэн талхаараа дарж өгнө.

Тахианы мах, гуакамолетэй сэндвич

Ажилдаа авч явж болох амттай бутерброд хийх 8 арга 7

Орц:

  • 8 зүсэм бүхэл үрийн талх
  • Чанаж болгосон тахианы цээж мах – 1
  • Дунд зэргийн 2 өргөст хэмх
  • 6 хоолны халбага гуакамоле эсвэл авокадогийн нухаш
  • 4 цайны халбага гич
  • Салатны навч

Бэлдэх арга:

Чанаж бэлэн болгосон тахианы махыг жижиглэж, өргөст хэмхийг нарийн цагираг хэлбэртэй хэрчинэ. Халаасан шарах шүүгээнд талхаа хийж бага зэрэг шарна. Нэг сэндвич хийхэд 2 зүсэм талх хэрэгтэй болно. 1 зүсэм талхан дээрээ гичээ түрхээд дээрээс нь тахианы мах, хэдэн зүсэм өргөст хэмх, гуакамоле эсвэл авокадогийн нухшаа ахиухан түрхэж өгнө. Дээрээс нь хэдэн зүсэм тахианы мах тавьж болно. Үлдсэн талхаа дээрээс нь тавина.

Бяслаг, өргөст хэмх, яргай загастай сэндвич

Ажилдаа авч явж болох амттай бутерброд хийх 8 арга 8

Орц:

  • Шарах зориулалттай 8 хэрчим талх
  • Утсан яргай загасны 8 нарийн зүсэм
  • 6 хоолны халбага бяслаг/crème cheese
  • Дунд зэргийн 1 өргөст хэмх
  • Шнитт сонгино
  • 1 нимбэг

Бэлдэх арга:

Шнитт-сонгиныг жижиглэн, нимбэгийн хальсыг үрнэ. Бяслаг, 1 цайны халбага сонгино болон нимбэгийн хальс, нимбэгийн шүүсийг холино.
Талхаа хувааж, бэлдсэн бяслагийн холимгоо 8 хэсэгт хувааж талхан дээрээ жигд түрхэж өгнө. Дээрээс нь зүссэн яргай загсаа тавьж нарийхан цагираг хэлбэрээр хэрчсэн өргөст хэмхээ жигд тарааж тавина.
Дээрээс нь үлдсэн талхаа тавьж, 4 тэнцүү хуваан таваглана. Үлдсэн шнитт-сонгиноо цацаж чимэглэнэ.

 

27
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/01 at 12:58

  2. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  3. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  4. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  5. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  6. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  7. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  8. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  9. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  10. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  11. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  12. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  13. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  14. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  15. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  16. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  17. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  18. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  19. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  20. Oyunaa Zagdaa

    Oyunaa Zagdaa

    2015/10/02 at 07:38

    Yag xuudee unuu ugluu beldex argaa xaij bsiin thanks

  21. Ochirhuu Oyungerel

    Ochirhuu Oyungerel

    2015/10/02 at 09:46

    amttai haragdaj bnaa

  22. Ochirhuu Oyungerel

    Ochirhuu Oyungerel

    2015/10/02 at 09:46

    amttai haragdaj bnaa

  23. Зочин

    2015/10/02 at 12:07

    Hiij surna saihan haragdaj baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *