Tesla Model S автомашиныг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

0

Tesla Model S автомашиныг АНУ-ын Калифорни мужийн Фремонт дахь 3000 гаруй ажилтантай Тесла үйлдвэрт хэрхэн угсарч байгаа бичлэгийг Youtube дээр байрлуулжээ. Эхний бичлэгээс бид бүрэн автоматажсан тоног төхөөрөмж, роботуудыг нарийн тохиргооны дагуу ямар хурдтайгаар ажиллаж байгааг харж болно.

Аялал түүхий эдийг хэрхэн бэлдэж байгаагаас эхлэх буюу хөнгөн цагаан хавтангуудыг (ойролцоогоор 9 тонн жинтэй) лазер гэрлээр огтолж бэлдцээ гаргаж цааш прессерийн тусламжтайгаар хэвэнд оруулна. 6 секундад 1 бэлдцийг гаргах чадалтай. Бэлэн болсон хэвийг роботууд автомашины их биеийг угсрах хэсэгт дамжуулна.

Tesla Model S автомашиныг хэрхэн үйлдвэрлэдэг вэ? 1

Их биеийг угсрах хэсэгт Tesla Model S-ийн араг ясан дээр бэлдцээ 5 шат дамжлагатайгаар суурилуулна: цавуудна, нүхэлж бэхэлгээ хийнэ, металлыг хүйтэн дамжлагаар оруулж бэхжүүлнэ, гагнуур хийнэ, DeltaSpot гагнуураар дуусгана. Бүрэн автоматжуулсан роботууд цахилгааны холболтууд, болон бусад машины жижиг эд ангиудыг угсарч эхэлнэ.

Бүтэн болсон их биеийг робот болон конвейрийн тусламжтайгаар будах хэсэг рүү шилжүүлнэ. Эхний ээлжинд суурь будаг тавих бөгөөд үндсэн будаг түрхэхэд бэлэн болгоно. Эндээсээ автомашины салоноос гадна хэсгийг бүрэн угсрах ажлыг дуусгах хэсэг рүү шилжих бөгөөд энэ ажлыг хүн, роботууд хамтран гүйцэтгэнэ. Роботуудын хэмжээ адилгүй тул нэг ажил хийхээсээ илүү олон үүргийг гүйцэтгэж чаддаг. Уг автомашин түүхий эдээсээ эхлээд бүтэн болох хүртэл 3-5 хоног болдог байна.

Доорх видеог үзнэ үү

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/28 at 14:02

    ene gazart ni bieteer hyamd uneer ochij uzeh bolomj bidend baina shu https://***/DiTqvo orood uzere manaihn

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/101263/ © XopoM News

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *